Хакухо М.Даваажаргалын бага охины аавдаа зориулсан үг олны сэтгэлийг уяраажээ
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах, үсээ засуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр түүний бага охин Маюүха аавдаа зориулан уншсан шүлэг олны хайрыг татаад байгаа юм.
Тэрээр, “Шаргуу хөдөлмөрлөдөг аавдаа баярлалаа. Би таны сүүлийн барилдааныг маш сайн санаж байна. Тэр үед та хэнээс ч илүү гэрэлтэж, хамгийн мундаг нь байсан. Одоо миний өмнө зогсож байгаа аавын маань магэ үс нь байхгүй болохоор бага зэрэг хачин байгаа ч өмнөхөөсөө илүү зөөлхөн царайтай харагдаж байна. Өмнө нь аав магэ үстэй байхад би толгойд нь хүрч болдоггүй байсан.
Одоо харин магэ байхгүй болсон болохоор аавынхаа толгойг илмээр байна. Намайг байнга хайрлан илдэг байсных нь хариуд одоо би аавынхаа толгойг зөндөө олон удаа илж өгмөөр байна.
Та бол дэлхий дээрх хамгийн мундаг, гоё аав. Та бол миний дэлхий дээрх хамгийн хайртай хүн. Охин Маюүха…” хэмээсэн байна. Охин энэ захидлаа унших ёстой байсан ч сайн бэлдэж, бүрэн цээжилсэн учир цаас харалгүй үгээ хэлсэн нь олны хайрыг татжээ.